HOME > 알렉스 강의 몽골 뉴스 >









필자의 다른기사 보기 인쇄하기 메일로 보내기 글자 크게 글자 작게

































[단독]제8회 아시아청소년단체협의회 총회, 몽골에서 개막
23개국 600명의 내외 귀빈들이 자리를 같이 한 가운데, 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 오전 9시에 개막돼
 







알렉스 강 몽골 특파원 기사입력  2015/05/19 [23:43]

【UB(Mongolia)=Break News GW】
5월 19일 화요일, 제8회 아시아청소년단체협의회 총회가, “하나 되는 아시아 2015 : 미래의 지속적인 발전 목표에서의 청소년의 역할”을 주제로, 몽골 인구개발사회복지부, 몽골청소년위원회, 세계청소년단체협의회, 몽골청소년연맹, 아시아청소년단체협의회 공동 주최로, 23개국 600명의 내외 귀빈들이 자리를 같이 한 가운데, 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 오전 9시에 개막됐다.















▲제8회 아시아청소년단체협의회 총회가 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 5월 9일 화요일 오전 9시에 개막됐다.     © 알렉스 강 몽골 특파원


 












▲제8회 아시아청소년단체협의회 총회가 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 5월 9일 화요일 오전 9시에 개막됐다. (사진=몽골 대통령실).    © 알렉스 강 몽골 특파원













▲제8회 아시아청소년단체협의회 총회가 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 5월 9일 화요일 오전 9시에 개막됐다. 대한민국 국적으로 개막식 단독 취재에 나선 강외산 몽골인문대학교(UHM) 교수(본지 몽골 특파원 겸 KBS 몽골 주재 해외 통신원)가 중국국제방송(=중국국제광파전대=中国国际广播电台)의 엠. 체첸(M. Tsetsen) 몽골 지국장(왼쪽)과 현장에서 포즈를 취했다.     © 알렉스 강 몽골 특파원
 












▲제8회 아시아청소년단체협의회 총회가 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 5월 9일 화요일 오전 9시에 개막됐다. 개막식 현장에 몽골 국가가 울려 퍼지고 있다.     © 알렉스 강 몽골 특파원


 
본 개막식에 자리를 같이 한, 차히아긴 엘베그도르지 몽골 대통령(President of Mongolia Tsakhiagiin Elbegdorj)은 축사를 통해, 몽골에서 처음 열린 본 총회의 성공을 기원했다.













▲제8회 아시아청소년단체협의회 총회가 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 5월 9일 화요일 오전 9시에 개막됐다. 차히아긴 엘베그도르지 몽골 대통령(President of Mongolia Tsakhiagiin Elbegdorj)이 개막식 축사에 나섰다.    © 알렉스 강 몽골 특파원
|












▲제8회 아시아청소년단체협의회 총회가 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 5월 9일 화요일 오전 9시에 개막됐다. 차히아긴 엘베그도르지 몽골 대통령(President of Mongolia Tsakhiagiin Elbegdorj)이 개막식 축사에 나섰다. (사진=몽골 대통령실).    © 알렉스 강 몽골 특파원














▲제8회 아시아청소년단체협의회 총회가 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 5월 9일 화요일 오전 9시에 개막됐다. 대한민국 국적으로 단독 취재에 나선 강외산 몽골인문대학교(UHM) 교수(본지 몽골 특파원 겸 KBS 몽골 주재 해외 통신원)가 포토 존에서 포즈를 취했다.     © 알렉스 강 몽골 특파원















▲제8회 아시아청소년단체협의회 총회가 몽골 울란바토르 정부 종합 청사 1층 홀에서 5월 9일 화요일 오전 9시에 개막됐다. 몽골 정부 종합 청사 입구에 태극기가 휘날리고 있다.     © 알렉스 강 몽골 특파원

English language
President of Mongolia Elbegdorj Opens the XIII Asian Youth Council General Assembly

On May 19, 2015, at the initiative of the Prime Minister of Mongolia, the XIII Asian Youth Council General Assembly themed “One Asia-2015 : Youth’s Role in the future Sustainable Development Goals” has been jointly organized by Ministry of Population Development and Social Protection, National Youth Committee, World Assembly of Youth, Mongolian Youth Federation and Asian Youth Council for the first time in Ulaanbaatar. The event took place in the State Palace attracting over 600 representatives from 23 different countries.

President of Mongolia Tsakhiagiin Elbegdorj delivered opening remarks at the XIII Asian Youth Council General Assembly and wished success in their event.



Mongolian language


Монгол Улсын Ерөнхийлөгч Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг нээж үг хэллээ



Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачилгаар Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Залуучуудын Үндэсний Хороо, Дэлхийн Залуучуудын Ассамблей, , Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Нэг Ази-2015 : Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвээр Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг Монголд анх удаа зохион байгууллаа. Төрийн ордонд өнөөдөр болсон уг ассамблейд гадаад, дотоодын 23 орны 600 төлөөлөгч оролцов.

☞Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хэлсэн үгэндээ :


Та бүхний энэ өглөөний түмэн амгаланг айлтгая.



Эрхэм хүндэт залуучууд, эрхэм хүндэт зочид оо, та бүхэн манай оронд тавтай морилон саатахыг урьж байна.



Улс, эх орныхоо ирээдүйг залгамжлан жолоодох залуучуудын Азийн орнуудын төлөөлөл зорилгоороо нэгдэж, зэрэгцэн суугааг харахад үнэхээр баяртай байна.



Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр хуралдаанаар баталсан “Рио+20” буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудад өнөөдрийн арга хэмжээ чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблейн төлөөлөгч, эрхэм зочид Та бүхэн эрүүл мэнд, боловсрол, залуусын хөдөлмөр эрхлэлт, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого хийгээд залуусын оролцооны асуудлаар саналаа солилцож, ажил хэрэгч шийдлүүд боловсруулахаар цугласан гэж сонслоо. Энэ бүх асуудлыг нэгдсэн агуулгаар нь авч үзвэл Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх алхам болох юм. Дэлхийн хэмжээнд өгөөжөө өгөх чухал санаачилга Ази тивийн залуучуудаас эхэлж буйд туйлын баяртай байна. Ялангуяа, Монгол оронд минь цуглан чуулаад, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж нэгдмэл байр сууринд хүрье гэж шийдсэнд нь талархаж байна.



Миний бие дэлхий дахинаа 2015 оноос хойших хөгжлийн үндсэн стратегийг эцэслэн тусгасан Тогтвортой хөгжлийн зорилтуудын гол агуулгыг айх аюулгүй, эрх тэгш, цэцэглэн хөгжсөн ирээдүйн төлөө ирж буй он жилүүдэд бүх улс хамтран ажиллахад зоригжуулан чиглүүлнэ гэж итгэж байна. Хүн төрөлхтний өмнө хүчирхийлэл мөргөлдөөн, хэт даврагч бүлгүүдийн террорист явуулга, урьд үзэгдээгүй гоц халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг хямрал нүүрлэж, сорилт тулгарч байна. Үүний эсрэг бид хамтран бат зогсох шаардлага гарч ирж байгаа юм. Энх тайван, эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө Монгол Улс идэвхтэй оролцдог, НҮБ-ын голлох дэмжигч орны хувьд Монгол Улсын байр суурь бүгдэд тодорхой байдаг тул Улаанбаатарын яриа хэлэлцээг манай улс олон жилийн өмнөөс дэвшүүлсэн билээ.



Хөгжлийн зорилтуудыг тууштай хангаж, хойчийг гардан цогцлоох залуу үе энд цуглаж, Улаанбаатарын яриа хэлэлцээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Өдгөө манай тивд ойлголцол, итгэлцэл сул байгаагаас үүдэж газар нутгийн, мөн бусад ужгирсан маргаан хэвээр байна. Эдгээр асуудалд шийдэл олдох нь гарцаагүй учраас эвлэрэл, ойлголцлын гол механизм нь Улаанбаатарын яриа хэлэлцээ байгаасай гэж хүсч байна. Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Тиймээс Азийн орнуудын аливаа асуудлаарх маргааныг тасалдаг гол гэрч, үндсэн талбар нь Монгол Улс, Улаанбаатар хот байхаас хэзээ ч татгалзахгүй гэдгийг энд хэлэхэд таатай байна. Азийн Залуучуудын 13 дугаар Ерөнхий Ассамблейн хурлаас Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ази хариуцсан төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулна гэвэл бидний зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллах болно.



“Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг” гэж бидний өвөг дээдэс маань ярьж ирсэн. Хил залгаж, хаяа дэрлэж, нэгэн тивд оршин буй бидэнд эвтэй найртай байхаас өөр шийдэл байхгүй мэт боловч эвлэрч ойлголцоно гэдэг урт хугацааны хөдөлмөр шаарддаг гэдгийг Та бид мэднэ. Улаанбаатарын яриа хэлэлцээгээр эдийн засгийн хамтын ажиллагаа, цэргийн салбарын ил тод байдал, байгаль орчны тулгамдсан асуудлууд, аюулгүй байдлын уламжлалт бус сорилтууд, бүс нутгийн тогтвортой байдал зэрэг нийтлэг асуудлыг нэн тэргүүнд онцолж байна. Цаашдаа улс орон бүр өөрт тулгамдсан асуудлаа Улаанбаатарын яриа хэлэлцээнд оруулан хэлэлцэж явах нь Ази тивд, дэлхийн бусад орнуудад ач тустай гэж үзэж байна. Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг урагшлуулах хүрээнд Зүүн Хойд Азийн Эмэгтэй парламентчдын уулзалт, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Хотын дарга нарын уулзалт зэрэг үр дүнтэй олон арга хэмжээг бид энд амжилттай зохион байгуулсан. Азийн Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблей”-н хүрээнд “Зүүн хойд Азийн Залуучуудын симпозиум” зохион байгуулагдаж байгаа нь залуучууд бүс нутгийн аюулгүй байдалд санаа тавьж буйг бататгасан хэрэг гэж үзэж байна.



Эрхэм хүндэт залуучууд, эрхэм зочид оо,


Монгол Улсын хувьд бидний хөгжлийн сонгож авсан зам маш тодорхой байгаа. Иргэдээ дэмжих, залуусаа дэмжих, хүний эрхийг хүндлэн дээдлэх, хуулийн хэрэгжилтийг хатуу чанд баримтлах, нээлттэй байх гэсэн замыг Монгол Улс сонгосон. Монгол Улсын хөгжлийн философи гэвэл хүндээ илүү эрх, боломж өгөх юм. Хүн бүхний эрх, эрх чөлөөг хүндэтгэж үзье. Энэ утгаараа хүн бүхэн өөрт оногдсон боломжоо нээж чадах юм бол хөгжиж чадна гэсэн ийм итгэл үнэмшил бидэнд байдаг юм. Энэ итгэл үнэмшлийн төлөө бид зууны дөрөвний нэгийг ардаа хийгээд зүтгэж байна. Асуудал, бэрхшээл мэдээж бий. Энэ бүс нутагт ч олон сорилт бэрхшээл байгаа. Энэ бүхнийг туулж орчин үеийн хүн төрөлхтний гэж үздэг үүн дотроо монголчуудын өөрсдийнх нь бий болгосон төрт ёсны агуу уламжлал, ард иргэдээ хүндэтгэн хөгждөг уламжлалыг энэ бүс нутагт хэрэгжүүлэн зүтгэхэд амаргүй байгаа гэдгийг хэлье.



Сүүлийн үед гарч ирээд байгаа нэг том сорилт бий. Энэ бол нэг талаар сорилт, нөгөө талаар боломж юм. Өнгөрсөн 20 жилийн дотор дэлхий нийт ялангуяа Монгол Улс, Ази тив тэр чигтээ өөрчлөгдлөө. Хүмүүсийн мэдээлэл авах боломж их өөрчлөгджээ. Хүн мэдээлэл авахын хэрээр мэдлэг нь нэмэгдэж байна. Олон талын мэдлэгтэй болох тусам ихэд шаардангуй, их ажил хийх эрмэлзэлтэй болж байна. Нэг үгээр хэлэхэд нийгэм тэр чигтээ өөрчлөгдөж эхэлж байна. Гэтэл төр засгийн бодлого, институци, бүтэц хэдэн зуун жилийн турш өөрчлөгдөхгүй байна. Компьютер дээр жишээ татахад софтвэйр нь өөрчлөгдчихөөд байхад хардвэйр нь хэвээр байна гэсэн үг шүү дээ.



Иймээс өнөөдөр Монголын төдийгүй дэлхий нийтийн удирдагчдын өмнө тулгамдаад байгаа нэг асуудал бий. Энэ шинэ орчин, нөхцөлд энэ нийгмийг хэрхэн удирдан зохион байгуулах ажлыг төр засгийн зүгээс хийх вэ? Төр засаг нь нийгэмдээ хэрхэн ач тустай, илүү их үр өгөөжтэй ажиллах вэ? Мэдээллээр ханасан энэ нийгэмтэйгээ хэрхэн зохицож төр засгийнхаа бүтцийг шинээр зохион байгуулах вэ гэх зэрэг асуудлууд тулгамдаж байна. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудал юм.



Энэ асуудал дээр дэлхийн удирдагчид хол харж ажиллах ёстой. Нийгэм маань өөрчлөгдсөн учраас нийгэмдээ үйлчлэх гол үүрэгтэй төр засгийн үйл ажиллагаа өөрчлөгдөх ёстой. Энэ бүх өөрчлөлтөд төр засаг уялдах ёстой. Энэхүү сорилтод чухам ямар гарц байж болох вэ? Төр засгийн мянга мянган жилээр бүрэлдсэн энэхүү бүтцийг бид шинэ нөхцөл байдалд хэрхэн уялдуулан зохицуулж, хэрхэн үр өгөөжтэй болгох вэ гэдэг асуудал бидний өмнө тулгамдаад байна. Энэ сорилтыг даван туулах сайн санаа манай залуучуудаас төрөх байх гэж найдаж байна.



Энэ хурлын үеэр авч үзсэн асуудлуудыг дараа дахин хэлэлцэх нь зүйтэй. Зөвхөн гэртээ эсвэл ажил дээрээ суугаад интернэт, Фэйсбүк, Твиттерт өөрийн үзэл бодлоо илэрхийлээд суудаг ийм халуун оргилсон зүрхнээс цаашгүй хүмүүс байна уу? Аливаа хүн эхлээд ямар нэгэн асуудалд дурамжхан ханддаг. Зөвхөн энэ хандлагаар асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. Тулгарсан асуудлаа эхлээд хэлэлц, дараа нь шийдлийн төлөө яв. Тэгээд шийдвэр болгон амьдралд хэрэгжүүлэхийн төлөө зүтгэ.



Өнөөдөр мэдээлэл ихтэй энэ нөхцөлд нийгэм оюуны залхуурал руу орж байна. Энэ эргээд бидэнд сорилт болж байна. Бидний үед ганцхан телевизтэй, ганц радиотой, тавхан төрлийн сонин уншдаг л байсан. Тэгэхэд дэлхий ертөнцөө танихын тулд тухайн үед тулгамдах асуудлыг мэдэхийн төлөө зүтгэж, бид тархиа гашилгадаг байсан. Гэтэл өнөөдөр бид өөрийгөө зовоохгүй бусдаас юм шаардах дуртай болжээ. Залуучууд маань үүнийг өөрчлөх ёстой.



Өнөөдөр сошиал медиагаар дамжуулан нийгмийн хөдөлгөөнийг маш амархан зохион байгуулж болж байна. Гэвч үүнийг амжилтад хүргэхэд хэцүү. “Easy to organize, hard to win” гэдэг. Тэртээ 1990-ээд оны мэдээлэл хомс үед өрнөсөн хөдөлгөөн амжилтад хүрсэн. Гэтэл 2000-аад оны үед дэлхий нийтэд өрнөсөн хувьсгал, хөдөлгөөн нурж унасан. Ийм хандлага дэлхий нийтэд ажиглагдаж байна.



Тэгэхээр бид энэ асуудлыг хууль эрх зүй, нийгмийн бүтцийн хүрээнд шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэхэд хялбар биш, үүнийг уналт, тэмцэл, нөр их хөдөлмөрийн ачаар даван туулдаг. Хувь хүн, залуус өөрсдөө өөрчлөгдөхгүй бол нийгэм өөрчлөгдөхгүй шүү дээ.



Ирэх есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей болох гэж байна. Үүгээр бид 2000 онд тавьсан Мянганы Хөгжлийн зорилтуудаа дүгнэх гэж байна. Мөн ирэх 15 жилийнхээ шинэ зорилтуудаа тавих гэж байна. Энэ шинэ зорилтуудад бид чухам юу тусгах юм бэ? Дэлхий нийтэд шинэ сорилт бэрхшээл тулгарч, шинэ боломж үүссээр байна.


Та бүхний төлөө өмнөх мянга мянган үе амьдарсан юм шүү. Тэгэхээр та бүхэнд ийм том хариуцлага, хүлээлт бүхэнд ногдож байна. Шийдэл олохын төлөө зүтгэх хэрэгтэй. Нийгмийг зохион байгуулна, нийгэмд өөрчлөлт хийнэ гэдэг амаргүй. Үүнийг хийж чадаж байвал манлайлж байна гэсэн үг.



Эх түүх, эрх чөлөөгөөрөө бахархдаг манай эх оронд хүрэлцэн ирсэн, Азийн залуучуудын төлөөлөл болсон та бүхэнд талархаж байна. Монголын залуустай идэвхитэй, холбоо тогтоож анд нөхөд болно гэдэгт найдаж байна. Зөвхөн Монгол Улсын төлөө биш Ази тивийн хэмжээнд хамтран ажиллах ирээдүй бий. Монгол залуус бүтээлч, эрх чөлөөтэй, боломжтой, шинийг хийж бүтээх, шинийг суралцахын төлөө зүтгэдэг учраас та бүхэнтэй хамтран ажиллахад бүрэн боломжтой.



Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.













▲Reported by Alex E. KANG, who is a Korean Correspondent to Mongolia certified by the MFA(Ministry of Foreign Affairs of Mongolia, led by Minister L. Purevsuren).     © Alex E. KANG




알렉스 강 몽골 특파원
alex1210@epost.go.kr
Copyright ©Break News GW, 무단전재-재배포 금지
























Citius, Altius, Fortius (Faster, Higher, Stronger)
<편집자주> 국제 회의 동시 통역사인 알렉스 강 기자는 한-몽골 수교 초창기에 몽골에 입국했으며, 현재 몽골인문대학교(UHM) 한국학과 교수로서 몽골 현지 대학 강단에서 한-몽골 관계 증진의 주역이 될 몽골 꿈나무들을 길러내는 한편, KBS 라디오 몽골 주재 해외 통신원으로서 각종 프로그램을 통해 지구촌에 몽골 현지 소식을 전하고 있기도 합니다.




 













트위터 미투데이 페이스북 요즘 공감

기사입력: 2015/05/19 [23:43]  최종편집: ⓒ 2018breaknews.com

 

유감스럽게도, 중국에서는 유튜브가 작동되지 않습니다.
이에, 중국 주재 재외동포들을 위해 중국 Youku 동영상으로도 올립니다.

아래 동영상 시작 단추를 누르시면,
30초 뒤에 동영상 내용을 시청할 수 있습니다.


 
  • |
  1. 2R3A5278.jpg (File Size:187.4KB/Download:74)
facebook twitter google plus pinterest kakao story band

번호 분류 제목 글쓴이 날짜
10200 캄보디아 캄폿 관광항, 6월 완공 뉴스브리핑캄.. 22.03.31.
10199 캄보디아 몬돌끼리서 새 아기코끼리 ‘치 뻿’ 태어나 뉴스브리핑캄.. 22.03.31.
10198 몽골 전국에서 112명의 코로나바이러스 감염이 새롭게 확인되어 file 몽골한국신문 22.03.31.
10197 몽골 자녀 수에 따라 세액공제 가능성을 검토 file 몽골한국신문 22.03.31.
10196 몽골 톈진은 혼잡하고 6,004개의 컨테이너가 대기하고 있어 file 몽골한국신문 22.03.31.
10195 몽골 평균 급여는 울란바타르에서 160만 투그릭, 서부지역에서 100만 투그릭에 달해 file 몽골한국신문 22.03.31.
10194 몽골 대출을 받기 위해서 다섯 그루의 나무를 심어야 하며, 은행은 '십억 그루 나무 심기 운동'에 동참해야 file 몽골한국신문 22.03.31.
10193 몽골 2030년까지 은행권의 녹색 대출 포트폴리오를 총대출의 10%로 늘리는 문서가 승인되어 file 몽골한국신문 22.03.31.
10192 몽골 식물 보호 제품 및 비료의 수입과 관련된 문제에 대처 file 몽골한국신문 22.03.31.
10191 몽골 알탄볼락 국경 검문소에 진입하는 시민은 PCR 검사를 받아야 file 몽골한국신문 22.03.31.
10190 캄보디아 캄보디아 백신 공급 1위 국가는 중국 뉴스브리핑캄.. 22.03.30.
10189 캄보디아 캄보디아 경찰, 채용비리로 법원 출두 뉴스브리핑캄.. 22.03.30.
10188 캄보디아 3월 폭풍 피해로 1,300채 가옥 손상, 5명 사망 뉴스브리핑캄.. 22.03.30.
10187 캄보디아 프놈펜 시청, 크메르 신년 대비 만반의 준비 중 뉴스브리핑캄.. 22.03.30.
10186 캄보디아 관광부 장관 “크메르 신년 연휴 기간 바가지 요금 없어야” 뉴스브리핑캄.. 22.03.30.
10185 몽골 전국에서 85명의 코로나바이러스 감염이 새롭게 확인되어 file 몽골한국신문 22.03.30.
10184 몽골 온라인 국가의 꿈은 사라졌는가? file 몽골한국신문 22.03.30.
10183 몽골 키르기스스탄은 몽골에 과일, 채소, 의류를 공급하는 데 관심이 있어 file 몽골한국신문 22.03.30.
10182 몽골 정부는 녹색 자금 증액을 위해 이 제도를 전폭적으로 지원할 것 file 몽골한국신문 22.03.30.
10181 몽골 G.Tsogtsaikhan, 14개의 솜의 기반 시설을 해결하기 위해 840억 투그릭의 예산이 승인되어 file 몽골한국신문 22.03.30.